АЛСЫН ХАРАА
Монгол хүний хүрээлэн буй орчинг эрүүл, дэвшилтэд технологид тулгуурлан(чанартай бүтээгдэхүүнээр) илүү тухлаг, үзэсгэлэнтэй болгох.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Бүтээлч байдлаар салбартаа анхдагч, тэргүүлэгч байж улс орон, харилцагч, хамт олондоо үнэ цэнийг бүтээнэ.

ҮНЭТ ЗҮЙЛ

  • Ёс зүйг эрхэмлэгч
  • Хамтын өсөлт дэвшил
  • Эрэлхийлэгч
  • Чанартай үйлчилгээ
  • Эерэг нөлөөлөл

 

"ЭС ТИ КРЕАТИВ" ХХК - ийн үүсэл 2015 оноос эхлэлтэй бөгөөд анх гэр ахуйн тавилга, декор худалдааны "The Home of Strawberry" дэлгүүрийг зах зээлд таниулснаар интерьерийн бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш интерьерийн буюxу дотоод заслын бүтээгдэхүүний зах зээлд өөрсдийн байр суурийг тэлэх, өргөжих бодлогын хүрээнд 2022 онд БНТУ - ын "АРКОПА" брэндийг албан ёсны дистрбьютерийн эрхтэйгээр Монголд нэвтрүүлж бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлжээ. Мөн тус онд компанийн өөрсдийн бий болгосон.

"THE HANDLE" брэндийг зах зээлд танилцуулан орчин үеийн интерьерийн шинэлэг шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч үйлчлүүлэгчдэдээ санал болгон ажиллаж байна. Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ, зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэхийн хэрээр компанийн засаглал болоод хүний нөөцийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлэн ажиллах, бүтээгдэхүүн үйлчилгээний стандартыг сайжруулах, брэндийн нэр төрөлийг нэмэгдүүлэх, хамт олны найрсаг уур амьсгал хамтын өсөлт хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.